Мягмар гараг, 2024-04-16, 11:38 PM
INFORMATION NETWORK CLASS
Тавтай морил ангийнхан минь! Сүлжээ сүлжээ сүлжээ! | RSS

Дэд цэс
Ангилал
Дотоод мэдээ [8]
Гадаад мэдээ [0]
Statistics

онлайнд байгаа нийт: 1
Зочин: 1
Оюутан: 0
Нэвтрэх систем
Нүүр хуудас » Мэдээлэл

Мэдээллийн нийт бичлэг: 7
Харагдаж байгаа бичлэг: 1-7

ХБТС-ийн Хүнсний технологийн сургалт судалгааны төвийн нээлт 2009 оны 9-р сарын 30-нд болов. Нээлтийн ёслолд ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, проректор, Х.Буяннэмэх , Б.Даваасүрэн болон бусад удирдлагууд, БСШУЯ-ны ШУ-ны газрын дарга Ө.Сүхбаатар, ШУ-ы сангийн захирал Т.Ган-Эрдэнэ нар оролцлоо. Энэхүү төв нь оюутны онол практикийн мэдлэгийг бататгах, лабораторийн хичээлийг чанарын өндөр түвшинд явуулах, шинэ бүтээгдэхүүний технологийн судалгаа явуулах, технологи боловсруулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилготой бөгөөд дотроо "Исгэлтийн бүтээгдэхүүний технологийн сургалт судалгааны лаборатори", "Сүү боловсруулах технологийн сургалт судалгааны лаборатори",
Дотоод мэдээ | Уншсан: 563 | Downloads: 0 | Нийтлэгч: sambuunyam | Огноо: 2009-10-01 | Cэтгэгдэл (0)

2009.09.24-ний өдөр Ханбатын Их Сургууль дээр ШУТИС-ийн ректор айлчлаж, хоёр их сургуулийн хамтын ажиллагааны талаар уулзалт, ярилцлага хийж, тус их сургуулиас ШУТИС-д НаноКорТех хөтөлбөрийн хүрээнд 80.000 ам.долларын үнэ бүхий зүйлийг хандивлах гэрээнд гарын үсэг зурав.

Дотоод мэдээ | Уншсан: 497 | Downloads: 0 | Нийтлэгч: sambuunyam | Огноо: 2009-10-01 | Cэтгэгдэл (0)

ШУТИС байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд зохиогдож буй

"Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний эрүүл ахуй, аюулгүй байдал" сэдэвт семинар

"Сургуулийн хоол үйлдвэрэл, үйлчилгээний эрүүл ахуй, аюулгүй байдал" сэдэвт семинарыг 2009 оны 9 сарын 19- ний өдөр нийслэлийн төрийн болон хувийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн эмч, цайны газар түрээслэгч, тогооч зэрэг 180 хүнийг хамруулан зохион байгуулав.

Энэхүү сургалт семинарыг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 50 жилийн ойг тохиолдуулан Хүнс-Биотехнологийн сургууль, тус сургуулийн харьяа Монгол-Солонгосын хамтарсан Шим тэжээл судлалын төв, Нийслэлийн Боловсролын газар хамтран Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын санхүүжилтээр зохион байгууллаа.

Дотоод мэдээ | Уншсан: 680 | Downloads: 0 | Нийтлэгч: sambuunyam | Огноо: 2009-09-25 | Cэтгэгдэл (0)

Японы "Сока Гайка интернейшнл" нийгэмлэглийн дэд ерөнхийлөгч Кенжи Ёшики тэргүүтэй төлөөлөгчид  2009 оны 9-р сарын 15-нд ШУТИС-д зочиллоо. Олон улсын Сока  интернейшнл  нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Японы COKA нийгэмлэгийн хүндэт ерөнхийлөгч,  нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч Икеда Дайсакүгаас ШУТИС-ийн Шинжлэх ухааны номын санд хандивлаж буй  ховор номуудыг тэд хүлээлгэж өгсөн юм. Эдгээр номын дотор Дайсакү багшийн өөрийнх нь бичсэн 90 гаруй ном сурах бичгээс гадна манайхаар Ганжуур, Данжуурын дайны үнэтэй ховорт тооцогдох эх судар бичгээс нь авсан хуулбар судар багтсан байлаа. Энэхүү судар нь 300 гаруй жилийн түүхтэй бөгөөд уг судрыг бүтээхэд 30 гаруй жилийг зарцуулсан гэнэ. Дэлхийн олон оронд олон хэл дээр бичигдсэн байдаг, шашны шинжлэх ухаанд түлхүү ашигладаг   энэхүү ховор судар бичгийн хуулбар судрыг  бичгийг  ийнхүү Икеда Дайсакү бэлэглэж байгаа юм байна.

Дашрамд дурдахад  ШУТИС Японы Сока их сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй бөгөөд өнгөрсөн жил ерөнхийлөгч Икеда Дайсакү д  ШУТИС  хамгийн нэр хүндтэй шагнал болох "Хүндэт доктор" цол олгосон билээ.


 


 


Дотоод мэдээ | Уншсан: 465 | Downloads: 0 | Нийтлэгч: sambuunyam | Огноо: 2009-09-25 | Cэтгэгдэл (0)

“ТАНСАГ ЦАГААН ХООЛ”

ОЛОН УЛСЫН АНХДУГААР ТЭМЦЭЭН

 

 

Эрүүл мэндийг дэмжих, зохистой хоол хүнсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор "Тансаг цагаан хоол" олон улсын цагаан хоолны анхдугаар тэмцээн 2009 оны 09-р сарын 05-ны өдөр Шинжлэх ухаан технологийн их сургуулийн спортын танхимд амжилттай явагдаж өндөрлөв.  Тэмцээнийг "Цагаан хоол-Ногоон гариг" ТББ, ШУТИС, VEGE телевиз, Тайвань дахь Монгол-Түвдийн Сан, "Loving Hut" олон улсын цагаан хоолны корпораци зэрэг дотоод, гадаадын байгууллагууд хамтран зохион байгууллаа. Тэмцээний мэдээллийн спонсороор UBS телевиз, Зангиатай радио 105.5, Монцамэ агентлаг хамтран ажиллав.

"Тансаг цагаан хоол" тэмцээн нь Хүнс-Биотехнологийн сургуулиас Шинжлэх ухаан технологийн их сургууль байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан зохиож буй нэг томоохон арга хэмжээ билээ.

Тэмцээнд мэргэжлийн тогооч, сонирхогч, хоолны чиглэлээр суралцаж буй оюутнуудыг гэсэн гурван ангиллаар нийт 17 баг оролцов.

Тэмцээнд цагаан хоолны газрууд болон нийслэлд үйл ажиллагаа явуулдаг томоохон ресторанууд идэвхтэй оролцлоо.

 

 

Loving Hut цагаан хоолны сүлжээний ерөнхийлөгч Roger Cheung тэмцээнийг нээж үг хэлэв. Тэмцээний хүндэт зочноор Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат, ХБТС-ийн захирал Ж.Туяацэцэг нар уригдаж тэмцээнд оролцогчдод баяр хүргэж үг хэллээ.

 
Дотоод мэдээ | Уншсан: 669 | Downloads: 0 | Нийтлэгч: sambuunyam | Огноо: 2009-09-25 | Cэтгэгдэл (0)

ШУТИС-ийн 50 жилийн ой ирэх 10-р сард болох  юм. Энэ сарын 8-9-ний өдрүүдэд тус сургуулийн Барилгын инженер архитектурын сургууль 50 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүллээ. ШУТИС-ийн анхны инженер бэлтгэсэн салбар нь барилгын инженерийн салбар юм. Монгол орны УАА-д нэгдэлжих, атар газар эзэмших, үйлдвэржүүлэх зэрэг хөдөлгөөн өрнөж, соёлын салбарт соёлын довтолгоон явж байх үед буюу 1959 оны 3-р сарыд БНМАУ-ын СнЗ-ийн 103-р тогтоолоор Монголын Боловсрол, шинжлэх ухааны салбарт инженерийн анхны салбар, иргэний ба үйлдвэрийн барилгын инженерийн салбар байгуулсан тэр үеэс эдүгээ хүртэл бэлтэгж байгаа олон мянган инженерүүд Монгол улсын хөгжилд асар их хувь нэмрээ оруулж байгаа билээ. Барилгын салбарын инженер, эрдэмтэн профессорууд ойн үеэр  чуулж онол практикийн
Дотоод мэдээ | Уншсан: 491 | Downloads: 0 | Нийтлэгч: sambuunyam | Огноо: 2009-09-25 | Cэтгэгдэл (0)


Хайлтын систем
ШУТИC Танилцуулга!
Copyright IN-Class © 2024