Ням гараг, 2024-04-28, 4:20 PM
INFORMATION NETWORK CLASS
Тавтай морил ангийнхан минь! Сүлжээ сүлжээ сүлжээ! | RSS

Дэд цэс
Ангилал
дүрслэх геометр [1]
Компьютер мэдлэг [4]
Сэтгэл судлал [3]
Эдийн засаг [2]
Бизнесийн удирдлага [0]
Улс төр [3]
Хууль эрх зүй [0]
Боловсрол [2]
философи [2]
Олон улсын харилцаа [0]
Тэтгэлэг [3]
Statistics

онлайнд байгаа нийт: 1
Зочин: 1
Оюутан: 0
Нэвтрэх систем
Нүүр хуудас » Хичээл » Их сургуулийн хичээл

Entries in section: 8
Харагдаж буй хичээл: 1-8

Философи буюу Гүн ухаан нь хорвоо ертөнц ба хүний нийгмийн мөн чанар, түүнчлэн хүний амьдралын утга учирын талаар эцэслэн тунгааж, аль болох түгээмлээр зөвшөөрөгдөхүйц тайлбарыг хайж судлах ухаан юм.

Философи гэдэг нь грек хэлний "φίλος" буюу дурлах, "σοφία" буюу цэц мэргэн гэсэн хоёр үгний нийлбэрээс гаралтай бөгөөд "цэц мэргэнд дурлах" гэдэг утгаар хэрэглэгдэж байв.

Философи гэдэг бол бид улам илүү мэргэн ухаантай болох, өөрийгөө гүн гүнзгий ухамсарлан улам сайн хүн болох зорилгоор үйлдэж, үнэлж цэгнэж, оюун дүгнэлт гаргаж байгаа тэр аргыг бүтээлч шүүмжлэлтэйгээр, системтэй шинжлэн судлах явдал юм.

философи | Үзсэн: 1887 | Нийтлэгч: sambuunyam | Date: 2009-09-25 | Cэтгэгдэл (0)

Мэдээжийн хэрэг энэ асуудал бүх багш нарт тулгардаг. Багш болгон “Зааж байгаа хичээлээ үр дүнтэй, чанартай байлгах” зорилгоор мэдлэг туршлагатай байхыг хүсдэг билээ. Учир нь ажил мэргэжилдээ амжилттай байхын эхлэл юм. Хичээл заах арга барилын талаар ерөнхий ойлголт байдаг ч хичээлийг илүү идэвхтэй, сонирхолтой болгохын тулд зарим нэг онцгой арга бас бий.


А- Хичээл эхлэхээс өмнө хийх зүйл

1. Нэг хэвийн байхаас зайлсхий. Цог золбоотой, хүчтэй байгтун.
2. Цэвэрхэн хувцасла, хэрэв та эрэгтэй бол өдөр бүр сахлаа авагтун.
3. Анги хичээлд бэлэн байгаа эсэхийг нягтлан хар.
4. Хичээлдээ сайн бэлтгэ.
5. Хичээл заахдаа хэрэглэх зүйлсээ шалгаж үз.
6. Хичээлийн төлөвлөгөөгөө дахин хяна.
7. Хийлгэх дасгал тань сурагчдын түвшинд тохирч байгаа эсэхийг шалга.
8. Түргэн эсвэл удаан ойлгодог сурагчдад нэмэлт дасгал бэлтгэ.
9. Хичээлтэй холбоотой бусад хичээлийн багш нартай сурагчдын талаар ярилц.

Боловсрол | Үзсэн: 1467 | Нийтлэгч: sambuunyam | Date: 2009-09-25 | Cэтгэгдэл (0)


Сонгодог элитийн онол Энэ чиглэлийн гол төлөөлөгчид нь Италийн социологич Вильфредо Парето (1848-1923), Газтано Моска (1858-1941), Германы судлаач Р.Михельс (1876-1936) нар юм. Парето нь “Үзэл бодол ба нийгэм” номондоо засаглалын сэтгэл зүйн онолоо боловсруулсан. Түүний үзлээр нийгмийг элит удирдах бөгөөд элит нь олон түмнээс ялгарах онцлог шинжтэй байна. Энэ нь сэтгэл зүйн шинж юм гэж Парето үзсэн. Элитэд сэтгэл зүйн 2 шинж байна.
1. Өмнөх үеэс орчин үед тохирох зүйлийг нь өвлөн авч хэрэглэх чадвар. Ийм шинжийг өөртөө агуулсан улс төрийн зүтгэлтэн хувьсгал хийн, шинэчлэл хийнэ. Бүтээл туурвина. Нээлт гаргана.
2. Хуучнаа хадгалах консерватив маягийн шинж юм. Парето элитийг дотоод элит ба гадаад элит гэж 2 хэлбэр болгон ангилаж үзсэн. Дотоод элит гэдэг нь нийгмийг удирддаг. Гадаад элит нь нийгмийг удирддаггүй, дотоод элитэд нөлөөлдөг, санхүү, үйлдвэрлэл бизнесийн томоохон төлөөлөгчид юм.
Улс төр | Үзсэн: 1083 | Нийтлэгч: sambuunyam | Date: 2009-09-25 | Cэтгэгдэл (0)

Эдийн засаг бол ховор хязгаарлагдмал нөөц баялгийг нийгэм ба нийгмийн бүлэг, нэгжүүдийн одоогийн ба ирээдүйн хэрэгцээ, шаардлагыг хангах зорилгоор хэрхэн яаж үр дүнтэй ашиглаx зарцуулах талаар сонголт хийх шийдлийг судалдаг нийгмийн шинжлэх ухаан юм.
Нью-Йоркийн Хөрөнгийн Биржийн худалдааны давхарт явагдаж буй гүйлгээний явц. Эдгээр хүмүүсийн хийсэн эдийн засгийн сонголтууд нь санхүүгийн шийдвэр болж байдаг.

Эдийн засаг нь бараа ба үйлчилгээний үйлдвэрлэл, хуваарилалт болон хэрэглээг судалдаг шинжлэх ухаан юм. Эдийн засаг гэх нэршил нь oikos (гэр) ба nomos (дүрэм буюу хууль), буюу "гэрийн аж ахуйг удирдах" гэсэн грек хэлнээс үүссэн.

Эдийн засаг | Үзсэн: 1058 | Нийтлэгч: sambuunyam | Date: 2009-09-25 | Cэтгэгдэл (0)

Ихэнх Европын орнууд боловсролын салбартаа дунджаар ДНБ-ийхээ 5 орчим хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг зарцуулдаг бол Скандинавын орнууд үүнээс бараг хоёр дахин их буюу 10 орчим хувийг зарцуулдаг. Скандинавын орнууд гэдэгт та бидний сайн мэдэх Швед, Норвег, Финлянд, Дани зэрэг орнууд багтдаг билээ. Эдгээр орнуудын ихэнх сургуулиуд нь улсын мэдэлд байдаг буюу төсвөөс санхүүждэг, мөн зарим нэгэн хувийн сургууль байх ч мөн л улсаас татаас авдаг учраас их, дээд сургуулиудын төлбөр нь үндсэндээ ҮНЭГҮЙ байдаг. Гадаад оюутнуудад ч гэсэн.

Гадаад оюутнууд зөвхөн сургуульд бүртгүүлэх, элсэх, дотуур байранд амьдрах, хооллох зардлаа л даах учиртай.
Тэтгэлэг | Үзсэн: 646 | Author: johnyfx | Нийтлэгч: sambuunyam | Date: 2009-09-25 | Cэтгэгдэл (0)

Шведед их дээд сургуульд сурах боломж байна. Эхний боломж нь магистрын сургалт... С.Удвал, Stockholm,Sweden 2003-06-07 14:56:41 Шведед их дээд сургуульд сурах боломж байна. Эхний боломж нь магистрын сургалт, хоёр дахь нь бакалаврын сургалт. БАКАЛАВРААР СУРАХ ТУХАЙ Бакалавраар сурахад юуны тvрvvнд 2 хэл бэлтгэх шаардлагатай - англи ба швед хэл. Энэ 2 хэлний бэлтгэл бэлэн болсон хойно дараах материалыг бvрдvvлж сонирхсон их дээд сургуультайгаа харьцаа тогтооно: 1) 10 жилийн боловсролын аттестат (vvнийг англи хэл дээр орчуулна, орчуулахдаа "Attestation on secondary and gymnasial education" гэж орчуулах нь зєв гэж бодож байна.
Тэтгэлэг | Үзсэн: 1114 | Нийтлэгч: sambuunyam | Date: 2009-09-24 | Cэтгэгдэл (0)

Бид даяаршиж буй нийгэмд өрсөлдөх чадвартай манлайлагч болохыг хүсч буй оюутнуудад сургалтын төлбөрийн 50-100 хувийн тэтгэлэг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлдэг билээ. Энэхүү хөтөлбөрийн хэтийн зорилго нь эрчимтэй глобалчлагдаж байгаа өнөөгийн нийгэмд өрсөлдөх чадвартай, өөрсдийн мэргэжлээ Монгол улсын ирээдүйн хөгжил сайн сайхны төлөө зориулах чин эрмэлзлэлтэй ирээдүйн удирдагч нарыг хөгжүүлэх явдал юм. Хөтөлбөрийн сонгон шалгаруулалт нь маш өрсөлдөөнтэй болдог. Англи хэл дээрх эссе, ярилцлага, сайн дурын ажлууд, илтгэх чадвар зэрэг олон чадвар, хөдөлмөрийг үнэлсэний үндсэн дээр шийдвэрээ гаргадаг. Тэтгэлэг хүртсэн оюутнууд дараагийн жилүүдэд хөтөлбөрийн шаардлагуудыгхангаж, амжилттай суралцаж чадвал тэтгэлэгийг 5 хүртэлх жилээр үргэлжлүүлэн хүртэж болдог.
Тэтгэлэг | Үзсэн: 1648 | Нийтлэгч: sambuunyam | Date: 2009-09-24 | Cэтгэгдэл (0)


Хайлтын систем
ШУТИC Танилцуулга!
Copyright IN-Class © 2024