Пүрэв гараг, 2024-04-25, 4:47 PM
INFORMATION NETWORK CLASS
Тавтай морил ангийнхан минь! Сүлжээ сүлжээ сүлжээ! | RSS

Дэд цэс
Ангилал
дүрслэх геометр [1]
Компьютер мэдлэг [4]
Сэтгэл судлал [3]
Эдийн засаг [2]
Бизнесийн удирдлага [0]
Улс төр [3]
Хууль эрх зүй [0]
Боловсрол [2]
философи [2]
Олон улсын харилцаа [0]
Тэтгэлэг [3]
Statistics

онлайнд байгаа нийт: 1
Зочин: 1
Оюутан: 0
Нэвтрэх систем


Нүүр хуудас » Видео хичээл » Их сургуулийн хичээл » Тэтгэлэг

Глобал Удирдагч Сангаас зохион байгуулж буй тэтгэлэгт хөтөлбөрүүд

Бид даяаршиж буй нийгэмд өрсөлдөх чадвартай манлайлагч болохыг хүсч буй оюутнуудад сургалтын төлбөрийн 50-100 хувийн тэтгэлэг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлдэг билээ. Энэхүү хөтөлбөрийн хэтийн зорилго нь эрчимтэй глобалчлагдаж байгаа өнөөгийн нийгэмд өрсөлдөх чадвартай, өөрсдийн мэргэжлээ Монгол улсын ирээдүйн хөгжил сайн сайхны төлөө зориулах чин эрмэлзлэлтэй ирээдүйн удирдагч нарыг хөгжүүлэх явдал юм. Хөтөлбөрийн сонгон шалгаруулалт нь маш өрсөлдөөнтэй болдог. Англи хэл дээрх эссе, ярилцлага, сайн дурын ажлууд, илтгэх чадвар зэрэг олон чадвар, хөдөлмөрийг үнэлсэний үндсэн дээр шийдвэрээ гаргадаг. Тэтгэлэг хүртсэн оюутнууд дараагийн жилүүдэд хөтөлбөрийн шаардлагуудыг хангаж, амжилттай суралцаж чадвал тэтгэлэгийг 5 хүртэлх жилээр үргэлжлүүлэн хүртэж болдог.


“Leader” тэтгэлэгт хөтөлбөр

- АНУ-н North Dakota, Georgia, Missouri, Kentucky, Wisconsin, Florida, Arkansas, Iowa, Tennessee зэрэг 10 мужийн 17 их дээд сургууль, коллежууд

- Англи болон Европын бусад орнуудын коллеж, их дээд сургуулиуд

- Канадын Toronto, Vancouver хотуудын их сургууль, коллежууд

- Малайзын, Азийн шилдэг 10-т багтдаг их сургууль, коллежуудад хэлний бэлтгэл, бакалавр, магистрын зэргээр 60 хүртэлх хувийн тэтгэлэг авч сурах боломжийг олгодог.

Энэхүү тэтгэлэгүүд нь Глобал Удирдагч Сангийн хамтран ажилладаг сургуулиудад хамаарна.

“Challenge” тэтгэлэгт хөтөлбөр

Оюутнуудынхаа сонголтыг нэмэгдүүлэх үүднээс АНУ-ын I.D.E.A. боловсролын байгууллагатай хамтран энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ нь:

- АНУ-ын 100 орчим их дээд сургууль, коллежуудын шалгуурт тэнцэж байгаа тохиолдолд өөрийн хүссэн мэргэжлээр 50-100%-н тэтгэлэгтэйгээр суралцах боломжтой. Тус хөтөлбөр нь сургалтын болон спортын гэсэн хоёр төрөлтэй.

- Спортын тэтгэлэгт хөтөлбөр /хэлний бэлтгэл, бакалаврын түвшинд хамаарна/: Спортын гарамгай авьяастай, тодорхой хэмжээний амжилт олсон оюутнуудад зориулагдсан.

- Сургалтын тэтгэлэгт хөтөлбөр /Бакалавр, Магистрын түвшинд хамаарна/

Хөтөлбөрт тавигдах шаардлагууд

  1. Ерөнхий боловсролын сургуулийг B-ээс дээш үнэлгээтэй төгссөн байх. Их дээд сургууль төгссөн бол голч дүн 3,5-аас дээш үнэлгээтэй байх шаардлагатай бөгөөд сургууль төгссөн гэрчилгээний хуулбартай байх.
  2. Англи хэлний ярианы болон бичгийн чадвартай байх. Өөрөөр хэлбэл, америкийн их сургууль болон коллежид очоод багшийн ярьж буй хичээлийг ойлгох, даалгавараа хийх, өөрийгөө ойлгуулах чадвартай байх хэрэгтэй. Үүнийг нотлохын тулд TOEFL-ын шалгалт өгсөн байх ёстой.
  3. Удирдах чадвар болон нийгмийн идэвх зүтгэлтэй байх хэрэгтэй. Энд байхдаа болон АНУ-д очоод олон нийтийн, сайн дурын ажлуудад оролцож, хүрээлэн байгаа орчиндоо үйлчлэх сонирхолтой байх.
  1. АНУ-д амьдарч, суралцах санхүүгийн баталгаатай байх.
  2. Сургуулиа төгсөөд эх орондоо эргэн ирж, сурсан мэдсэн зүйлийнхээ үр шимийг гаргах хүсэл эрмэлзэлтэй байх.
  3. Глобал Удирдагч Сангаас авах ярилцлаганд тэнцэх шаардлагатай.

    Тэтгэлэгт хамрагдах журам
Алхам 1: TOEFL-ын шалгалт өгөх

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг хүсч буй оюутан, залуучууд нь юуны өмнө TOEFL-ын шалгалтыг өгч, өөрийн сонирхож буй сургуулийнхаа шаардлагыг хангахуйц оноог авсан байх ёстой. Дунджаас харахад:

- Коллежид бакалавр зэргээр сурахад TOEFL-ийн 450-500 буюу түүнээс дээш

- Их сургуульд бакалавр зэргээр сурахад TOEFL-ийн 550 буюу түүнээс дээш

- Магистрт сурахад iBT-ийн 90 болон түүнээс дээш оноо авсан байх шаардлагатай байдаг. (Эдгээр шалгалтыг сүүлийн 2 жилийн дотор өгсөн байх шаардлагатай).

Глобал Удирдагч сангийн гэрээт сургуулиудын зарим нь Institutional буюу албан бус TOEFL-ын оноог хүлээн зөвшөөрдөг учир хөтөлбөрийн зохицуулагчаасаа лавлана уу.

Алхам 2: Эссе бичих

“Америкт сурах миний зорилго” нэртэй 500-1000 үгтэй эссе бичнэ. Яагаад энэ мэргэжлийн сонгосон, Америкт сурснаар ирээдүйдээ ямар өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа, эх орондоо эргэн ирээд сурч мэдсэн зүйлсээ хэрхэн ашиглах гэж байгаа зэргээ тодорхой бичих шаардлагатай.

Алхам 3: Ярилцлагад орох

Даваа, Пүрэв гаригуудын 13:00 цагаас эхэлдэг англи хэл дээрх ярилцлаганд орно. Энэхүү ярилцлагын зорилго нь, Америкт очоод хичээлээ ойлгох, өөрийгөө ойлгуулж чадах, яагаад Америкт сурахыг хүсч байгаа, эргэж ирээд сурсан мэдсэн зүйлсээ хэрхэн амьдрал дээр хэрэгжүүлэх гэж байгаа, мөн АНУ-ын элчин сайдын яамны ярилцлагад бэлэн байгаа эсэхийг тодруулах зорилготой ярилцлага юм.

Алхам4: Гэрээ байгуулах, материалаа бүрдүүлэх

TOEFL-ын хангалттай оноотой, эссегээ амжилттай бичсэн, ярилцлагад тэнцсэн, мөн сургуулиа сонгосон оюутнууд Глобал Удирдагч сантай гэрээ байгуулах шаардлагатай. Тухайн сургуулиасаа хамаараад 1000-2000 ам.долларын хөтөлбөрийн хураамжийг гэрээ байгуулахаасаа өмнө төлөх шаардлагатай. Ингэхдээ зайлгүй эцэг эхийн хамт ирэх хэрэгтэй. Гэрээ байгуулсан оуютнуудад тухайн сургуулийнх нь бүрдүүлэх шаардлагатай материалын жагсаалтыг өгнө. Оюутан нь шаардлагатай материалыг хэдий чинээ богино хугацаанд, амжилттай бүрдүүлж өгнө, төдий чинээ материал нь Америк руу түргэн илгээгдэнэ гэдгийг санах хэрэгтэй. Мөн материалаа бүрдүүлэх явцдаа хөтөлбөрийн зохицуулагчдаас зөвлөгөө авч, холбоотой ажиллахыг бид зөвлөж байна. Та бид хэдий чинээ зөв ойлголцож, зөв материал бүрдүүлнэ, төдий чинээ цаг хугацаа алдахгүй учир биднээс зөвөлгөө авахдаа битгий эргэлзээрэй.

Алхам5: Элчингийн ярилцлагын цаг хүсэх

Материалаа гүйцэт, зохих шаардлаыг хангаж бүрдүүлж өгснөөс хойш 21 хоногийн хугацаанд урилга ирэх бөгөөд энэ хугацаанд оюутнууд АНУ-ын элчин сайдын яаманд ярилцлага хүсэх төлбөрийн 100 ам.долларыг SEVIS-ийн 100 ам.долларын төлбөртэй хамт тушааж, баримтыг өөртөө хадгална. Нэг зүйлийг анхааруулахад, АНУ-ын элчин сайдын яам руу хөтөлбөрийн зохицуулагчдын зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн мэйл бичих, цаг хүсэх асуулгыг бөглөж болохгүй гэдгийг анхаарна уу. Хэдийд ярилцлагын цаг хүсэх мэйл бичихийг Глобал Удирдагч сан та бүхэнд зөвлөх болно. Мөн энэ хугацаанд оюутан, залуучууд нь элчин сайдын яамны ярилцлагад авч орох шаардлагатай материал, бичиг баримтуудуу бүрдүүлж байх хэрэгтэй юм.

Алхам 6: Сургалтын төлбөрөө төлөх

Визний ярилцлагад амжилттай орсон оюутнууд нь гадаад паспортоо Глобал Удирдагч санд тодорхой хугацаанд хураалгах шаардлагатай бөгөөд виз гарснаас хойш 3 хоногийн хугацаанд сургуулийнхаа сургалтын төлбөрийг төлөх ёстой. Сургалтынхаа төлбөрийг төлсөн оюутнуудад Глобал Удирдагч сангаас orientation хичээл буюу Америкт очоод хэрхэн суралцах, юуг анхаарах, аялалд гарахдаа ямар зүйлсийг бэлтгэх, гааль дээр хэрхэн зөв шалгуулах зэрэг олон практик зөвлөгөөг агуулсан сургалт явуулна. Мөн нэг сургуульд очих оюутнуудад нэгдсэн журмаар онгоцны билет захиалж өгнө. Глобал удирдагч сантай гэрээтэй ажилладаг онгоцны тийзийн компанийн албан ёсны төлөөлөгч нь оюутнуудыг хүргэж өгдөг бөгөөд мөн сургуулийн төлөөлөгч нь Америкт тосож авах, газарчлах, сургуульд нь хүргэж өгөх үйлчилгээг үзүүлнэ. Тиймээс оюутнууд ганц нэгээрээ явах боломжгүй, заавал нэгдсэн журмаар явна гэдгийг анхаарна уу.

Бүрдүүлэх бичиг баримтууд

Сургуулийн дүнгийн хуулга:
Оюутан өмнө нь суралцаж байсан эсвэл одоо суралцаж байгаа Ерөнхий Боловсролын сургууль, их дээд сургуулиудын диплом, эсвэл дүнгийн хуулгыг Англи хэл дээр орчуулж нотариатаар баталгаажуулсан байх.

  1. TOEFL-ын шалгалтын оноо
  1. Сургуулийн өргөдөл:
    Энэхүү өргөдлийг та манай ажлын байранд ирж бөглөнө.
  2. Санхүүгийн баталгаа:
    Эцэг эхийн нэр дээр, эсвэл оюутны нэр дээр банкинд данс нээлгэнэ. Энэхүү банкны баталгааг аль ч банк гаргаж өгдөг бөгөөд хэрэв монгол хэл дээр байгаа бол баталгаат орчуулгын товчоогоор орчуулуулах шаардлагатай. Энэхүү баталгааны утга нь ” ............... овогтой ...............нь тэдний өдрийн байдлаар манай банкны тийм дугаартай дансанд төчнөөн төгрөгтэй нь үнэн болно” гэсэн байдаг. Хэрэв данс нь эцэг, эхийн (эмээ, өвөөгийн) нэр дээр байгаа бол тухайн оюутан нь тухайн санхүүгийн батлан даагчийн охин/хүү (ач/зээ) болохыг нотлох зорилгоор төрсний гэрчилгээ зэрэг материалууд шаардлагатай болно. ы аны үний зорилго нь тэтгэлгээс гадуурх зардлыг та өөрөө төлж чадна гэдгийг батлах зорилготой юм.
  3. Эрүүл мэндийн бичиг:
    Оролцогч бүр эрүүл мэндийн анкет бөглөх ёстой. Хамгийн багадаа 2 төрлийн урьдчилан сэргийлэх тарилга хийлгэсэн байх (mumps, measles, rubella) шаардлагатай. Эрүүл мэндийн анкетыг Глобал Удирдагч сангаас авах шаардлагатай.
  4. Тодорхойлолт захидал: Удирдах болон манлайлах ур чадвар, нийгмийн идэвх зүтгэл, хийсэн ажлууд, сурлагын амжилт, хичээлээс гадуурх авьяас чадвар зэрэг өөрт буй давуу талуудыг тодорхойлуулсан захидал 2 ширхэг хэрэгтэй. Ихэнх хүүхдүүд англи хэлний багш, анги удирдсан багш, сайн дурын, олон нийтийн байгууллагад хамаарагддаг бол тухайн байгууллагын хүмүүс зэргээсээ тодорхойлолт захидал авдаг юм.
  5. Эссэ.
  6. Албан байгууллагатай хийсэн гэрээ:
    Эргэж ирэхэд тань ажлын байраар хангах, эсвэл сургалтын төлбөрт чинь туслалцаа үзүүлэх байгууллагатай хийсэн гэрээ байх хэрэгтэй. Энэхүү гэрээндээ, оюутан нь тухайн байгууллагатай ямар холбоотой болох, яагаад санхүүгийн туслалцаа үзүүлж байгаа шалтгаан зэргийг дурдсан байх шаардлагатай.

Хөтөлбөрт бүртгүүлэх хугацаа

Намрын буюу 9-р сараас хичээл нь эхлэх улиралд хамрагдахын тулд 6-р сарын 1-нээс өмнө Глобал удирдагч сантай гэрээ хийсэн байх шаардлагатай. Тиймээс аль болох эртнээс өөрийгөө бэлтгэж, манай сантай холбоотой ажиллах хэрэгтэй юм. Хаврын буюу 1-р сараас хичээл нь эхлэх улиралд хамрагдахын тулд 10-р сарын 1-нээс өмнө Глобал удирдагч сантай гэрээ хийсэн байх шаардлагатай. Тиймээс аль болох эртнээс өөрийгөө бэлтгэж, манай сантай холбоотой ажиллах хэрэгтэй юм.

Category: Тэтгэлэг | Added by: sambuunyam (2009-09-24)
Үзсэн: 1648 | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0

Name *:
Email *:
Code *:


Хайлтын систем
ШУТИC Танилцуулга!

Copyright IN-Class © 2024