Молекул физик - Хэлэлцүүлэг
Бямба гараг, 2016-12-03, 4:33 PM
INFORMATION NETWORK CLASS
Тавтай морил ангийнхан минь! Сүлжээ сүлжээ сүлжээ! | RSS
[ Илгээмж · Оюутнууд · Хэлэлцүүлгийн дүрэм · Хайх · RSS ]
Page 1 of 11
Хэлэлцүүлэг » Хичээлийн талаар үзэл бодлоо хуваалцая » PH101 талаар бодлоо хуваалцая » Молекул физик (Молекулын талаар өөрийнхөө жаахан мэдлэгээ хуваалцая)
Молекул физик
sambuunyamDate: Пүрэв гараг, 2009-09-24, 0:32 AM | Message # 1
Хувийн
Group: Administrators
Messages: 6
Reputation: 0
Status: Offline
Термодинамик. Аливаа бодис атом молекулаас тогтдог ба атом нь химийн урвалаар үл хуваагдах элемэнтийн хамгийн жижиг хэсэг юм. Атомууд нэгдэж молекулуупыг үүсгэх ба өөр төрлийн атомууд нэгдэж химийн элемэнт нэгдлийг бий болгоно. Атомууд нь хоорондоо химийн холбоосоор холбогдсон бодисын химийн шинж чанарыг хадгалсан хамгийн жижиг хэсгийг молекул гэнэ.

Молекулууд нь үргэлжийн эмх замбараагүй хөдөлгөөнд оршин тасралтгүй харилцан үйлчлэлд орно. Ердийн нөхцөлд (1атм даралт 273, 15к tо-т) байгаа 1м3 эзэлхүүнтэй хийд 1025, шингэнд 1026, хатуу биед 21028 эрэмбийн молекул байна. 1961 оноос нүүрстөрөгч C12 изотопын масс 1/12г массын нэгж болгон авч массын атом нэгж (м.а.н) гэж нэрлэх болсон. 1м.а.н=1.6710-27кг

Жин хэмжүүрийн олон улсын хурлаас 1971 онд бодисын тоо хэмжээний нэгжээр СИ системд молийг авахаар тогтжээ. 0.012кг масстай бодисын тоо хэмжээг 1 моль гэнэ. 1моль бодис Nа=6.0231023 тооны молекул агуулдаг бөгөөд үүнийг Авогадрын тоо гэнэ. Ингэхээр ямар нэгэн моль бодис 6.0231023 тооны молекулыг агуулдаг байна. Тухайн m масстай бодисд байх молекулын тоог N=m Nа/ томъёогоор тодорхойлно. -молийн масс Nа -Авогадрынтоо m-бодисын масс N-молекулын тоо

Ердийн нөхцөлд 1 моль хий 22,410-3 м3 эзлэхүүнтэй учир түүний нэгж эзлэхүүнд n0 =2,681019 см-3 молекул байна. Үүнийг Ложимадын тоо гэнэ. Нэгж эзлэхүүнд ноогдох молекулын тоог түүний концентрац гээд “n”-р тэмдэглэнэ. n=N/V Иймд хийн концентрац даралт хоёрын хоорондын холбоо нь дараах байдалтай байна. n= Nа/

Молекулууд хоорондоо тасралтүй харилцан үйлчилснээс эдгээрийн хоорондын зай нь байнга өөрчлөгдөж байдаг. Молекулын хоорондох таталцлын хүч fта , түлхэлцлийн хүч fтү хоорондын зайнаас яаж хамаардгийг дараах зурагт үзүүлэв. r-молекулуудын хоорондын зай n- зэргийн илтгэгч бөгөөд таталцах тохиолдолд n=(9-15) F= fтү-fта гэсэн нийлбэр хүч ба молекулуудын харилцан үйлчлэлийн потенциал энерги Wn нь радиусаас хамаарах хамаарлыг харьцуулбал r0=3A0 d байх үед F=0 байна. Өөрөөр хэлбэл таталцлын ба түлхэлцлийн хүч тэнцэх үед таталцагч биеийн потенциал энерги хамгийн бага утгатай байна. Харин ro3Ao байх үед F0, ro3Ao үед F0 байна. Эндээс молекул хоорондын хаилцан үйлчлэлийн потенциал энерги молекулуудын хоорондын зайнаас хамаарах хамаарал r болох үед Wn=0 байна. Молекулууд нь тэнцүүтэй байх үед Wn нь хамийн бага утгатай байх бөгөөд ABC гэсэн мөрийн потенциал нүх гэнэ.

Молекул бие биеээ түлхэх таталцах үед эдгээрийн хөдөлгөөний хурдны чиглэл хэмжээ тасралтгүй өөрчлөгдөх ба түүний хурд нь бодисынхоо температураас хамаарна. υ. Мөн олон тооны молекулын хөдөлөөний дундаж хэмжигдэхүүнийг тодорхой загвар болгон авч шаардлагын шинж чанартай процесс макро системийн шинж чанар хөдөлгөөний онцлог түүнд явагдах зүй тогтлыг судална. Ийм зүй тогтлыг статик зүй тогтол гэнэ. Ийм статик зүй тогтлыг тодорхойлогч нэг физик хэмжигдэхүүн нь молекулын хөдөлгөөний υ д /дундаж хурд/ юм. N тооны молекул агуулсан бодисын молекулуудын дундаж хурдыг молекул тус бүрийн хурдны нийлбэрийг молекулын тоонд харьцуулан тодорхойлно. υ = (υ 1+ υ 2+…+ υ N)/N Квадратын дундаж хурдыг υ = (υ 12+ υ 22+…+ υ N2)/N гэж тодорхойлно.

 
Хэлэлцүүлэг » Хичээлийн талаар үзэл бодлоо хуваалцая » PH101 талаар бодлоо хуваалцая » Молекул физик (Молекулын талаар өөрийнхөө жаахан мэдлэгээ хуваалцая)
Page 1 of 11
Search:

Copyright IN-Class © 2016