Мягмар гараг, 2024-04-23, 10:02 PM
INFORMATION NETWORK CLASS
Тавтай морил ангийнхан минь! Сүлжээ сүлжээ сүлжээ! | RSS
[ Илгээмж · Оюутнууд · Хэлэлцүүлгийн дүрэм · Хайх · RSS ]
  • Page 1 of 1
  • 1
Хэлэлцүүлэг » Хичээлийн талаар үзэл бодлоо хуваалцая » PH101 талаар бодлоо хуваалцая » Цахилгаан цэнэг. Цэнэг хадгалагдах хууль. Кулоны хууль (Заавал мэдэх хэрэгтэй хууль шүү)
Цахилгаан цэнэг. Цэнэг хадгалагдах хууль. Кулоны хууль
sambuunyamDate: Пүрэв гараг, 2009-09-24, 0:37 AM | Message # 1
Хувийн
Group: Administrators
Messages: 6
Reputation: 0
Status: Offline
Хувыг ноосоор, шилийг арьсаар зүлгэхэд жижиг биетийг өөртөө татах чадвартай болдгийг эрт дээр үеэс мэддэг байсан бөгөөд үүнийг бие цахилгаанжих гэж ярьдаг. Цахилгаан соронзон харилцан үйлчлэлд биесийн оролцох чадварыг цахилгаан цэнэг гэдэг физик хэмжигдхүүнээр тодорхойлдог. Биесийг бүрдүүлж байгаа эгэл бөөмс цэнэгтэй байдаг болохоос бөөмгүй цэнэг байхгүй. Байгаль дээр эерэг, сөрөг хоёр төрлийн цахилгаан цэнэгтэй бөөмс байдаг. Электроны цэнэгийг сөрөг, протоны цэнэгийг эерэг гэж авдаг.

Байгаль дээр оршдог бүхий л цахилгаан цэнэгийн дотроос электрон ба протоны цэнэг хамгийн бага хэмжээтэй нь бөгөөд үүнийг эгэл цэнэг гэнэ. Эгэл цэнэгийн хэмжээ ±1,6•10-19 кулон байна. Атомын цөмд байдаг эгэл бөөмийн нэгэн болох нейтрон цэнэггүй. Биеийн эерэг ба сөрөг цэнэгийн хэмжээ тэнцүү байвал тэр бие цахилгаан саармаг байна. Ерийн нөхцөлд атом доторх электрон протоны тоо тэнцүү учир атом саармаг байдаг.

Биесийг бүрдүүлж байгаа атом сөрөг цэнэгтэй электрон, эерэг цэнэгтэй протоноос тогтдог учир ямарч биеийн цахилгаан цэнэг эгэл цэнэгийг бүхэл тоо дахин авсантай тэнцүү байдаг. Бие цахилгаанжихад түүнд угаас байсан эгэл эерэг, сөрөг цэнэгийн тоо тэнцүү биш болно. Хэрэв электроны тоо протоны тооноос илүү байвал уул бие сөрөгөөр цэнэгжинэ. Харин электорны тоо протоны тооноос дутуу болбол тэр бие эерэгээр цэнэгжинэ. Нэг биеийг нөгөөгөөр үрж цэнэглэхэд нэг нь эерэгээр нөгөө нь мөн тийм хэмжээтэй сөрөг цэнэгээр цэнэгждэг нь нэг биеийн алдсан цэнэгийг нөгөө бие бүгдийг нь авдагтай холбоотой. Цахилгаан цэнэг нэг биеэс нөгөө биед дамжих буюу нэг биеийн дотор шилжихээс биш устах юмуу шинээр бий болохгүй. Өөрөөр хэлбэл тусгаарлагдсан битүү систем дэх цахилгаан цэнэгийн алгебр нийлбэр тогтмол байна.
q1+q2+…+qn=ⁿεΣqi=const Үүнийг цахилгаан цэнэг хадгалагдах хууль гэнэ. Цахилгаан цэнэгтэй биес өөр хоорондоо харилцан үйлчлэлцэнэ. Энэ үйлчлэлийг цахилгаан харилцан үйлчлэл гэнэ. Ижил цэнэгтэй биес түлхэлцэж, эсрэг цэнэгтэй нь таталцана. Цэнэгжсэн биес цахилгаан орноор дамжин харилцан үйлчлэлцдэг. Хэрэв цэнэгтэй хоёр биеийн хоорондох зай эдгээрийн шугаман хэмжээнээс олон дахин их байвал биеийн хэлбэр, хэмжээ эдгээрийн хоорондын цахилгаан соронзон харилцан үйлчлэлд төдий л нөлөөлөхгүй. Ийм биеийг цэгэн цэнэг гэнэ.

Өөр хоорондоо r зайнд орших үл хөдлөх q1 ба q2 цэгэн цэнэгийн харилцан үйлчлэлийн хүч F нь эдгээр цэнэгийн үржвэртэй шууд, хоорондох зайн квадраттай урвуу хамааралтай. Үүнийг кулоны хууль гэнэ. Энд байгаа ε-ийг орчны харьцангуй диэлектрик нэвтрүүлэх чадвар гэж нэрлэх ба энэ нь уул орчин доторх цэнэгүүдийн харилцан үйлчлэлийн хүч вакуум доторхоос хэд дахин бага болохыг үзүүлдэг хэмжигдэхүүн бөгөөд бодис бүрт өөр өөр утгатай байдаг. Вакуумд ε=1. Иймд цэнэгтэй биесийн цахилгаан харилцан үйлчлэлийн хүчний хэмжээ эдгээрийн оршин байгаа орчны шинж чанараас хамаардаг. Кулоны хуулиар илэрхийлэгдэж байгаа үл хөдлөх цэгэн цэнэгүүдийн харилцан үйлчлэлийн хүчийг кулоны хүч гэнэ. Энэ хүч харилцан үйлчлэлцэж байгаа хоёр цэнэгийг холбосон шулууны дагуу чиглэнэ.

 
Хэлэлцүүлэг » Хичээлийн талаар үзэл бодлоо хуваалцая » PH101 талаар бодлоо хуваалцая » Цахилгаан цэнэг. Цэнэг хадгалагдах хууль. Кулоны хууль (Заавал мэдэх хэрэгтэй хууль шүү)
  • Page 1 of 1
  • 1
Search:

Copyright IN-Class © 2024