Баасан гараг, 2024-04-26, 2:37 PM
INFORMATION NETWORK CLASS
Тавтай морил ангийнхан минь! Сүлжээ сүлжээ сүлжээ! | RSS

Дэд цэс
Ангилал
Англи хэл [2]
Хятад хэл [0]
Солонгос хэл [2]
Япон хэл [2]
Орос хэл [0]
Бусад хэл [0]
Зөвөлгөө [3]
Statistics

онлайнд байгаа нийт: 1
Зочин: 1
Оюутан: 0
Нэвтрэх систем


Нүүр хуудас » Видео хичээл » Гадаад хэл » Зөвөлгөө

Хэл сурахад юунаас эхлэх вэ?
–Ямар нэг сурах бичиг олж аваад уг хэлнийхээ дүрмийн ерөнхий төсөөлөлтэй болох:
-Авиан зүйн дуудлагыг бичлэг ба багшийн тусламжтайгаар эзэмших
-Харилцан ярианы дэвтэр ашиглан өөртөө асуулт тавьж түүндээ хариулт өгч түүнийгээ номтойгоо тулгах:
Эдгээр үе шатыг тодорхой төлөвлөгөөний дагуу 14-30 хоногт багтааж үзэх, үүний дараагаар энгийн хэллэгтэй, эсвэл өөрийн сонирхолтой ном унших хэрэгтэй. Энэ үед уг номын агуулагыг урьдчилан мэдсэн байвал зүгээр үгийн нөөц цөөн үед толь бичгийг байнга ашиглахад хүрдэг үгийн холбоо, өгүүлбэрт орсон хэлбэрийг мэдэхийн тулд сайн орчуулга бүхий номтой тулгаж унших хэрэгтэй.
Үгийн нөөцийг нэмэгдүүлэх нь Хэл сурахад үгийн тоо ямар хэлбэрт ямар хэлбэрээр ашиглах , мөн хэл сурах зорилгоос хамааран янз бүр байх болно. Тухайлбал уран зохиолын ном уншихад 10 мянган үгээс дээш үгийн нэгж цээжлэх ёстой. Харин тодорхой шинжлэх ухааны ухааны ном бүтээлийг уншиж ашиглахад 1000-1500 үг хангалттай гэж үздэг. Үгийг ганц ганцаар нь цээжлэх нь явцгүй бөгөөд өгүүлбэрт хамт орж байгаа нь ялгаатай байгааг анхааралдаа авах нь алдаанаас сэргийлэхэд тустай.

Үгийг хэрхэн тогтоох вэ?
Сурч буй хэлнийхээ үгийн сангийн зохих нөөцтэй болох нь тэр хэлээр чөлөөтөй уншиж ойлгох, ярьж сурах зайлшгүй үндсэн нөхцлийг хангаж байна гэж үзэж болно. Тухайн хэлний олонтаа хэрэглэгдэг 4000-6000 үгийн нэгж мэдсэн байхад тэр хэл дээр уран зохиолын номыг зэрвэсхэн уншаад ойлгодог. Харин өөрийнхөө санааг чөлөөтэй илэрхийлдэг болоход 6000-8000 үгийн нэгж буюу хэлний тогтсон хэллэг, нийлэмж үг, хэвшмэл хэллэг, богино өгүүлбэр зэргийг эзэмшсэн байх шаардлагатай ажээ. Хүмүүс өөр хоорондоо үгээр биш өгүүлбэрээр харилцдаг болохоор олон мянган үг тогтоовол ярьж сурах мэтээр ойлгож хэрхэвч болохгүй юм. Гадаад хэлний үгийг тогтоохдоо түүний илэрхийлж байгаа утгыг ургуулан бодох, ямар үед ямар санаа илэрхийлэхэд тухайн үгийг хэрэглэж болохыг дүрслэн бодох хэрэгтэй. Шинэ үгийг цээжлэхдээ түүнтэй ойролцоо ба эсрэг утгатай эсвэл үндэс нэгтэй үгийг урьд нь тогтоосон эсэхээс санах, тэдгээрийг нэг дор бичиж байх шинийг хуучинтай, мэдэхийг мэдэхгүйтэй хооронд нь холбож бичсэнээр шинэ үгийг сайн тогтоодог байна. Язгуур ба үндэс нэгтэй үгнүүдийг нэг дор бичиж тэдгээрийг харьцуулан судлах замаар үг бүтэх дүрмийг эзэмших хэрэгтэй. Йимд үндэс нэгтэй үгнүүдийг таньдаг болох, үг бүтэх дүрмийг сайн мэдсэнээр үгийн баялагаа түргэн нэмэгдүүлэх боломж бүрддэг. Аливаа хэлний үгсийн сан нь хичнээн арвин ч түүний язгуур үг нь цөөн байдаг. Тухайн хэлний чухал язгууруудыг мэдсэнээр толь бичиггүйгээр чөлөөтэй унших нэг нөхцөл болдог. Үгийг тогтоохдоо түүний хэлэх, сонсох, бичих зэргээр байнга идэвхитэй дасгалыг хийх нь нэн чухал.
Үгийг мартахгүйн тулд түүнийг үе үе сэргээн санаж давтаж байх хэрэгтэй. Мартсан үгээ санахын тулд толь бичигээ яаран харах хэрэггүй. Хамгийн гол нь тэр үгийг санахыг хичээн бүхий л боломжоо дайчилж өөрийгөө бага зэрэг зовоох өөрөөр хэлбэл мартсан эсрэг, ойролцоо утгатай, үндэс нэгтэй үгийг санахыг оролдох зэргээр ажилах хэрэгтэй.
Шинэ үг цээжлэхдээ, сурах бичигт орж байгаа өгүүлбэр дэхь зориуд орхисон үгийг нөхөж бичих, өгөгдсөн асуултанд дэлгэрэнгүй ба хураангуй хариулт өгөх зэргээр дасгалуудыг бие дааж ажиллах нь үр дүнтэй арга болно. Үзэж байгаа сурах бичгийн сэдвүүдийг цээжлэх нь хоорондоо нэг утгаар холбогдсон олон өгүүлбэр, богино өгүүлэл, харилцан яриа зэргийг тогтоох гэсэн үг бөгөөд цээжлэх чадвараа хэгжүүлэхээс гадна ярж сурах нөхцлийг бүрдүүлдэг байна.
Шинэ үг тогтоох явцдаа өөрийн гэсэн “толь бичиг” зохиож сурах хэрэгтэй. Сурч байгаа хэл дээрээ уран зохиолын ном уншихдаа бүх мэдэхгүй үгнүүдээ биш, харин олон тааралдаж, дуудлага бичлэг нь өөрийн болсон үгийг түүвэрлэн бичиж хажуугийн үгийн тусламжтайгаар уг үгийн утгыг тааварлан мэдэж, тэр хэлний тайлбар толиор зөв эсэхийг шалгах нь үг тогтоох шилдэг арга гэж үздэг, тухайн хэлний өөрийн сурах бичгийг үзэж дууссаны дараа тэр хэлээр богино өгүүлэл, хөнгөвтөр тууж зэргийг уншиж үгийн баялагаа нэмэгдүүлэхдээ сайн орчуулгыг тулгаж унших нь үр дүнтэй байдаг. Сургалтын эхний үд уран зохиолын биш харин улс төрийн номыг унших хэрэгтэй, учир нь тууж, роман зэрэг нь уран дүрслэлээр баялаг болохоор тэдгээрийг бүрэн зөв буулгахын тулд орчуулгын олон аргыг хэрэглэдэг. Харин улс төрийн ном зохиолыг бараг үгчлэн орчуулдаг болохоор үг оноолт илүү сайн байдаг.
Өдөрт хэдэн цаг хэл үзэх вэ?
Өдөрт 1,5-3 цаг үзэх, хэрэв боломжтой бол өдөржингөө үзэж болно. Хамгийн чухал нь өдөр бүр тогтмол байнга үр бүтээлтэй тууштай үзэхэд 1,5-2 сарын дотор хялбар сэдвийг уншаад ойлгох болно.
Харааны ба сонсголын ойгоо хөгжүүлэх, цээжилж, хэрхэн чөлөөтэй ярьж сурах зэрэгт гол анхаарлаа хандуулах хэрэгтэй.
Үгийг хэрхэн зөв дуудаж сурах вэ?
Гадаад хэл сурахад юуны өмнө тухайн хэлний авиа,үг,өгүүлбэрийг зөв дуудаж сурахаас эхэлдэг. Тэр хэлнйи зөв дуудлага, аялга,өргөлтийг зөв эзэмших нь өөрийгөө бусдад ойлгуулах , бусдын ярьсаныг ойлгож сурах үндсэн нь болдог . Аливаа хэлний үгс нь олон авианаас бүрдэж тэдгээр авианууд нь авиа зүйн тогтсон дүрмийн дагуу холбогдсоноор үгийн дуудлагыг бий болгодог. Авиа зөв дуудах гэдэг нь авиаг үүсгэж буй өгүүлэх эрхтэнүүд (хэл , уруул, шүд )-ийн харилцан байрлалыг мэдэх явдал болно. Гадаад хэлний авиа, үг, өгүүлбэрийг зөв дуудаж сурахын тулд тэдгээрийг хэрхэн дуудаж байгааг анхааралтай сонсож, тухайн авиаг, үг, өгүүлбэрийг унших, хэлэх үедээ зөв дуудаж сурахыг эрмэлзэх хэрэгтэй.
Авиаг дуудахад оролцож байгаа өгүүлэх эрхтэнүүдийн байрлалыг харуулсан сурах бичгийн дагуу тухайн авиаг зөв дуудах дасгалыг олон дахин хийж, зөв дуудах чадвар эзэмших хэрэгтэй. Тухайн авиатай эх хэлнийхээ ойролцоо дууддагтай авиаг дуудах замаар өгүүлэх эрхтнүүүд хаана хэрхэн байрлаж байгааг харьцуулан дуудах арга байдаг. Гадаад хэлний авиаг зөв дуудаж сурахын тулд дуудлагыг анхааралтай сонсож тогтоогоод, тодорхой хугацааны дараа дахин сонсож, үг өгүүлбэрийг унших , хэлэх үедээ дуудлагаа сонсголоороо хоногшуулахыг эрмэлзэх.
Орчин үеийн техник хэрэгсэлүүд бүрэн ашиглаж өөрийн яриаг хуулах, сонсох, урьдчилан бэлтгэсэн соронзон бичлэгийг эх сэдэвтэй тулган унших дасгалуудыг байнга хийх хэрэгтэй.
Зөв дуудлага эзэмшихэд богино өгүүлбэр, өгүүллэг, шүлэг, дуу, цээжлэх үр дүн сайтай. Учир нь үг, өгүүлбэрт дуудлаг нэгдмэл зүй тогтолтой байдаг. Сонсголоо хөгжүүлэх авиа зөв дуудах үндэс болдог.
Гадаад хэлийг сонсож сурах нь:Гадаад хэл бие дааж сурахад сонсоод ойлгодог болох нь чухал бөгөөд энэ нь сургалтын эхэн үед хэцүү байдаг. Бусдын яриаг ойлгохгүй бол тэдэнтэй ярилцах аргагүй. Иймд сонсголоороо ойлгодог чадварыг эзэмшихдээ дуу дүрс бичлэгийн магнитфон, радио бүтээлч дасгалуудтай зэрэгцүүлэн ашиглах хэрэгтэй. Юуны өмнө бичмэл сэдэв бүхий пянзаар хичээллэх нь үр дүнтэй. Ингэхдээ тэр сэдвээр өргөн хэрэглэгддэг үг, хэлц үг, өгүүлбэр зэргийг тогтоогоод дараа нь бичлэг бүхий хичээлээ анхааралтай сонсож ойлгохыг хичээх, мэдэхгүй үг, ойлгомжгүй өгүүлбэр зэргийг сонсголоороо тэмдэглэж авахыг хичээх хэрэгтэй. Хэд хэдэн удаа сонссон тухайн сэдвээ бичмэл байдлаар уншиж сонсголоороо хэрхэн ойлгосон, сонсоод тэмдгэлсэн өгүүлбэр маань хэр зөв шалгах нэлээд нь үр дүнтэй бөгөөд сонсоод ойлгодог болохын тулд тэр хэл дээр орчин үеийн сэдэвтэй жүжиг кино, телевиз, радиогын нэвтрүүлэг, лекц яриаг сонсох зэрэг нь ихээхэн ач тустай. Уран сайхны бүрэн хэмжээний кино олон дахин үзэх нь сонсголоо хөгжүүлэх, үгийн баялагаа арвижуулах , зөв дуудлагаа хөгжүүлэх ихээхэн ач холбогдолтой. Ингэхдээ уг киноны агуулгыг урьдчилан мэдсэн байвал зүгээр
Гадаад хэлээр сонсож сурахын тулд:
-Ярианы авиан зүй
-Ярианы дасгал зэрэгт тулгуурлан
a) Чангаар дуудаж эсвэл чимээгүй унших,
б) Сонсголоо хөгжүүлэх, дуудлагад чихээ дасгах
в) Тухайн хэлээр бусадтай ярилцахыг эрмэлзэх хэрэгтэй
Богино хугацаанд ярьж сурах нь. Хэл ярианы дадал олж авахад бүх хэлбэрийн бүтээлч дасгал аргууд чухал байдаг. Эхний үед гадаад хэлээр алдаагүй ярина гэж байхгүй. Иймд алдаан дээрээ сурч, ичиж зоволгүйгээр өөрийн чөлөөт цаг, ярих боломж бүрийг ашиглаж шинэ зүйлийг мэдэхийн төлөө тасралтгүй ажиллах ёстой. Гадаад хэлээр ярьж сурахдаа эх хэлнийхээ хэл зүйн онцлогийг хүчээр хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Алдааг чин засаж өгөх багшгүй үед гадаад хэлээр ярьж сурахад шаардагдах үндсэн бэлтгэл, тохиолдох бэрхшээл тэдгээрийг хэрхэн давах талаар товч өгүүлэв. Гадаад хэлээр ярьж сурахдаа юуны өмнө идэвхтэй үг хэллэгийн арвин нөөцтэй байх ёстой. Идэхтэй үг гэдэг нь бид хэлж, бичиж чаддаг хараад таньдаг, сонсоод ойлгодог , хэрэглэж мэддэг үг хэллэгийн хэлнэ.
Дээрх нөхцөлийг хангаагүй үед бид ярихдаа нэр үгийн хүйс солих, үйл үг нь хамт орсон үгээ ямар тийн ялгалд хувирсаныг мэдэхгүй байх, тухайн санааг илэрхийлдэг тэр өвөрмөц арга хэлбэр, хэлц нийлэмж үг хэллэгийг эзэмшээгүй зэргээс шалтгаалан эх хэлнийхээ хэм хэмжээ хэл зүйн дүрмийг хэрэглэн харь хэлний үгээр ярих зэрэг алдаа гарагдаг гадаад хэлээр ярьж сурахад өөр нэг бэрхшээл бол мэддэг үг хэрэгтэй үед санаанд орохгүй байх эсвэл эх хэлээрээ сэтгэж гадаад хэлээр ярьдаг явдал юм. Энэ бэрхшээлийг давахын тулд үгийг ямар үед яаж хэрэглэхээ ургуулан бодож өөрийгөө тэр нөхцөлд байгаа мэтээр бодож ярих хэрэгтэй. Идэвхтэй үг хэллэг, үгийн зохих нөөцтэй болох, тэдгээрийг хэрэглэгдэх нөхцөл байдалтай нь холбож тогтоох өдөр тутмын амьдралд ойртуулах нь ярьж сурах үндсэн нөхцөл болно. Бид гадаад хэлээр ярьж сурах үед алдаа хийх нь зайлшгүй бөгөөд түүнээс ичиж зовох хэрэггүй харин хаана ямар алдаа хийснээ мэдэж учрыг нь олж алдаагаа засаж түүн дээрээ суралцвал зөв ярьж сурах болно. Алдаа хийхээс хэт болгоомжилох, алдаа гаргасандаа ичих хэрэггүй юм. Гагцхүү алдаан дээрээ суралцах хэрэгтэй. Гадаад хэл бие дааж сурах нь өдөр тутмын сэдвээр бусдад асуут тавих, түүнд хариулт өгөх зэрэг нь ярьж сурахын эхлэл болно. Үүний тулд харилцан яриа цээжлэх, хүүрнэх өгүүлбэрийг асуух өгүүлбэрт хувиргах өгүүлбэрийн гишүүн бүрд асуулт тавих зэрэг дасгал өжиллаж болно. Ярианы явцад өөрийн зохиосон өгүүлбэр зөв эсэхийг мэдэх үүний тулд зохих дүрмийг ашигласан эсэх, дүрмийг тайлбарласан өгүүлбэртэй зохиосон өгүүлбэр чинь ижил эсэхийг шалгах хэрэгтэй. Боломжтой бол уг сэдвийг өөрийн үүгээр ярьж соронзон бичлэг хийх нь тун зүгээр. Эцэст нь тухайн гадаад хэл дээр сэтгэж сурахыг хичээгээрээ. Ойр орчимдоо харагдаж буй зүйлийг өөрийн үгээр “зурах” хийхээр бэлтгэж бэлтгэж буй зүйлээ өөртөө ярихыг оролдох зэрэг нь, та ямар санааг илэрхийлж чадахгүй, ямар үг хэллэгийг мэдэхгүй байгаа юуг толь бичгээс харах ёстойгоо илрүүлдэг байна.
Богино хэмжээний харилцан яриа, өгүүлэл тогтоох, пянз сорнзон бичлэг сонсох, кино жүжиг үзэх, лекц яриа сонсох зэрэг нь харь хэлний дуудлагад дасах% шинэ үг хэллэгийг сонсголоороо ойлгох, тогтоож авах зэрэг нь ярьж сурахын чухал бэлтгэл болдог.
Ярианы дадалаа хөгжүүлэхэд доорхи зөвлөмжийг ямагт санах хэрэгтэй.
-Үг, өгүүлбэрыг чанга эсвэл дагаж унших,
-товчхон асуулт зохиож түүндээ хартулахыг оролдох,
-энгийн хэллэгтэй сэдвийг олон дахин уншиж тогтоогоод цээжээх ярихыг оролдох,
Ингэж ярихын өмнө чухал, хүнд үгийг урьдчилан тогтоох нь ярихад дөхөмтэй байдгыг санах,
- богино хэмжээний дуу шүлэг, өгүүлэгийн хэсгээс хэсгээс цээжлэх нь яриаг зүгшрүүлэх тустай,
- -авианы зөв дуудлага, хэл зүйн дүрмийг хослуулан эзэмших нь аман яриаг хөгжүүлэх онцгой үр нөлөөтэй:
Тухайн хэлээр ярьдаг хүмүүстэй харьцах, хамтран ажиллах захиа бичгээр харилцах, гадаа оронд эсвэл зохиомол тийм орчин бий болгох, өөрийн хэлний хүрээнд тодорхой сэдвээр харилцан ярилцах, асуулт зохиох, сонссон зүйлээ ярих, бичих, телевиз үзэх зэрэг ихээхэн үр дүнд хүргэнэ.
Category: Зөвөлгөө | Added by: sambuunyam (2009-09-25)
Үзсэн: 1174 | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0

Name *:
Email *:
Code *:


Хайлтын систем
ШУТИC Танилцуулга!

Copyright IN-Class © 2024