Баасан гараг, 2024-03-29, 7:54 PM
INFORMATION NETWORK CLASS
Тавтай морил ангийнхан минь! Сүлжээ сүлжээ сүлжээ! | RSS

Дэд цэс
Ангилал
Дотоод мэдээ [8]
Гадаад мэдээ [0]
Statistics

онлайнд байгаа нийт: 1
Зочин: 1
Оюутан: 0
Нэвтрэх систем
Нүүр хуудас » Мэдээлэл » Дотоод мэдээ

“ТАНСАГ ЦАГААН ХООЛ” ОЛОН УЛСЫН АНХДУГААР ТЭМЦЭЭН
2009-09-25, 11:44 AM

“ТАНСАГ ЦАГААН ХООЛ”

ОЛОН УЛСЫН АНХДУГААР ТЭМЦЭЭН

 

 

Эрүүл мэндийг дэмжих, зохистой хоол хүнсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор "Тансаг цагаан хоол" олон улсын цагаан хоолны анхдугаар тэмцээн 2009 оны 09-р сарын 05-ны өдөр Шинжлэх ухаан технологийн их сургуулийн спортын танхимд амжилттай явагдаж өндөрлөв.  Тэмцээнийг "Цагаан хоол-Ногоон гариг" ТББ, ШУТИС, VEGE телевиз, Тайвань дахь Монгол-Түвдийн Сан, "Loving Hut" олон улсын цагаан хоолны корпораци зэрэг дотоод, гадаадын байгууллагууд хамтран зохион байгууллаа. Тэмцээний мэдээллийн спонсороор UBS телевиз, Зангиатай радио 105.5, Монцамэ агентлаг хамтран ажиллав.

"Тансаг цагаан хоол" тэмцээн нь Хүнс-Биотехнологийн сургуулиас Шинжлэх ухаан технологийн их сургууль байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан зохиож буй нэг томоохон арга хэмжээ билээ.

Тэмцээнд мэргэжлийн тогооч, сонирхогч, хоолны чиглэлээр суралцаж буй оюутнуудыг гэсэн гурван ангиллаар нийт 17 баг оролцов.

Тэмцээнд цагаан хоолны газрууд болон нийслэлд үйл ажиллагаа явуулдаг томоохон ресторанууд идэвхтэй оролцлоо.

 

 

Loving Hut цагаан хоолны сүлжээний ерөнхийлөгч Roger Cheung тэмцээнийг нээж үг хэлэв. Тэмцээний хүндэт зочноор Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат, ХБТС-ийн захирал Ж.Туяацэцэг нар уригдаж тэмцээнд оролцогчдод баяр хүргэж үг хэллээ.

 

Тэмцээний дүн

А. Мэргэжлийн тогоочийн ангилалд:

1-      р байр: "Broadway" сүлжээ рестораны технологич инженер С.Болормаа, Д.Урантогос

2-      р байр: "Veggie" рестораны тогооч: Ч.Батцэцэг, Т.Дагийранз

3-      -р байр: Япон хоолны "Nara" рестораны тогооч С.Сайнбилэг, Б.Тайван

Б. Хоолны чиглэлээр суралцаж буй оюутнуудын ангилалд:

1-      р байр: ШУТИС-ийн ХБТС-ийн Хоолзүй, тэжээхүй ухааны 4-р ангийн оюутан Т.Гансүх, Б.Доржхүрэл

2-      -р байр: ШУТИС-ийн ХБТС-ийн Хоолзүй, тэжээхүй ухааны 4-р ангийн оюутан Х.Ариунсанаа, С.Сарантунгалаг

3-      -р байр: Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологийн ангийн оюутан Г.Баясгалан, Э.Эрдэм

В. Цагаан хоол сонирхогчдын ангилалд:

1-      р байр: Newdisarch компанийн захирал Т.Цахиур, эхнэр Д.Амартайван

2-      р байр: Дизайнер Т.Ананд, Б.Ичинноров

3-      р байр: Чингэлтэй дүүргийн иргэн Д.Туяа, Д.Одбилэг

Г. Үзэгчдийн таашаалд нийцсэн хамгийн амттай хоол хийсэн баг:

1-р байр: Newdisarch компанийн захирал Т.Цахиур, эхнэр Д.Амартайван

2-р байр: Дизайнер Т.Ананд, Б.Ичинноров

GO VEG
BE GREEN
SAVE THE EART

Цагаан хоолны тухай товчхон

Ургамлын гаралтай хүнс хэрэглэгсдийг "ногоо хоолтон" буюу "вегетариан" гэж нэрлэдэг. Мал аж ахуй нь хожуу МЭӨ 7-6 мянган онд үүссэн. Иймд эртний хүмүүс ногоо, жимс, самраар хооллодог байжээ. Хүний шүд, ходоод гэдэсний зохион байгуулалтыг судлаад хүн гарал үүслээрээ ургамал болон сүүн тэжээлтэн байсныг нотолсон байдаг. Монголчууд эртнээс нааш амьтны амь хөнөөсөн хүнсийг төдийлөн таашаадаггүй, эрүүл мэндийн ач тусыг нь бодолцон жилийн 9 сард сүү цагаан идээгээр хооллож "гэдэс цайлгах"  уламжлалтай байжээ. Монголчуудын энэ өвөрмөц уламжлал нь сүү цагаан идээнд суурилсан байх тул "цагаан хоол" гэж нэрлэдэг. Хүнсний ногоо, ургамал, сүү цагаан идээгээр үйлдэх хоолыг цагаан хоолонд тооцно.

"Амьтны амь хөнөөж бэлтгээгүй, мах, өндөгнөөс гаргаж авдаг хүнсний нэмэлт зүйл найрлагад нь ороогүй хоол, хүнсийг цэвэр цагаан хоол гэнэ"

Цагаан хоол ба эрүүл мэнд

АНУ-ын Шим тэжээлийн нийгэмлэг болон Канад улсын хоолзүйчдийн холбооноос цагаан хоолны эрүүл мэндийн ач тусыг тодорхойлохдоо: "Зөв зохицуулсан цагаан хоол нь эрүүл, тэжээллnг төдийгүй зарим өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчилгээний ач тустай" гэжээ.

Махан хоолыг боловсруулахад ургамал болон цагаан идээнээс илүү ажиллагаа шаардагдах ба бие махбодийн илүү ажилбар бүр нь хүнийг ядраадаг. Харин жимс, хүнсний ногоо нь махнаас 10 дахин, сүү цагаан идээ нь 5 дахин хялбар шингэцтэй, бие махбодид ашигтай олон шимт бодисын эх үүсвэр болдог төдийгүй бие махбодиос хортой бодисыг гадагшлуулах, хоргүйжүүлэх шинж чанартай болохыг шинжлэх ухаан нотолж байна. Цагаан хоол тогтмол хэрэглэх нь дараах давуу талтай болохыг тогтоожээ.

·   Биеийн илүүдэл жин багасна.

  • Цусанд өөх хуримтлагдахаас сэргийлнэ.
  • Зүрх-судасны эмгэг, цус харвалтын эрсдлийг 27-42% бууруулж, даралт тогтворжуулна.
  • Хорт хавдрын эрсдлийг 20-50% бууруулна.
  • Ясны сийрэгжилт, чихрийн шижин, бөөрний өвчний эрсдлийг бууруулна.

 

Цагаан хоол ба байгаль орчин

Дэлхийн хүн амын махны хэрэглээ нь байгаль орчинд асар их сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар  эрдэмтэд санал нэгдэж байна. Үүнд:

  • Ой мод устах, хөрс элэгдэх улмаар цөлжилт эрчимжихэд нөлөөтэй.
  • Цэвэр усны нөөцийг их хэмжээгээр бохирдуулж бууруулдаг.
  • Малын тоо нэмэгдсэний улмаас бэлчээрийн талбай тэлж, хүнсний ургамал тариалах талбай буурч байна.
  • Мал, амьтны амьсгал болон ялгадсаар агаарт дэгдэж буй их хэмжээний метан болон азотын исэл зэрэг хүлэмжийн хий нь дэлхийн дулаарлыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болдог. Махнаас ялгарах хүлэмжийн хийн хэмжээ ургамлын гаралтай хүнснээс 24 дахин их байдаг.
  • Мал аж ахуй болон махны үйлдвэрлэл эрхлэх нь ургамлын гаралтай хүнснээс хэдэн арав дахин илүү агаар, ус, хөрс бохирдуулж, эрчим хүч зарцуулдаг.

"Энэ гаригийн иргэн бүрийн эх дэлхийдээ туслах энгийн бөгөөд шилдэг арга нь махны хэрэглээг бууруулах, хязгаарлах явдал юм. (Earth Save International, NGO)"

Цагаан хоол ба  эдийн засаг

Махны хэрэглээг бууруулах нь улс орны эдийн засагт  ихээхэн ач холбогдолтой.  Үүнд: хүн амын эрүүл мэнд сайжирснаар эрүүл мэнд хамгаалахад зарцуулах зардал багасч, засгийн газраас мал аж ахуйг дэмжихэд зориулдаг зардал, хөрөнгө оруулалт хэмнэгдэх төдийгүй цэвэр усны хүртээмж нэмэгдэн, газрын хөрс сайжирч, цөлжилт буурч ойжуулалт нэмэгдэж, аялал жуулчлал өргөжих  зэрэг олон ач холбогдлыг дурдаж болно. Нөгөөтэйгүүр махны үйлдвэрлэлд зарцуулагдах түлш, эрчим хүчний хэмжээ ургамлынхаас 16 дахин их байдгаас улс орны эдийн засагт ихээхэн дарамт учруулдаг болохыг дэлхий дахин хүлээн зөвшөөрч байна.

 

Цагаан хоол ба оюун санааны хөгжил

Дэлхийн оюун санааны удирдагчид, суут сэтгэгчид цагаан хоолтой байгаа нь хүний оюун санаа, ухамсрын төлөвшилд цагаан хоол эерэг нөлөөтэй болохыг харуулж  байна. Энэтхэгийн эмч нар удаан хугацааны судалгаа явуулсны дүнд махан хоолтой хүмүүсийн ихэнх нь түргэн ууртай, түрэмгий, гэтэл цагаан хоолтны 90% нь тайван, гүдэсхэн налгар байдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.

 

 

Ангилал: Дотоод мэдээ | Нийтлэгч: sambuunyam
Views: 668 | Татах: 0 | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Name *:
Email *:
Code *:

Хайлтын систем
ШУТИC Танилцуулга!
Copyright IN-Class © 2024