Пүрэв гараг, 2024-04-25, 8:28 AM
INFORMATION NETWORK CLASS
Тавтай морил ангийнхан минь! Сүлжээ сүлжээ сүлжээ! | RSS

Дэд цэс
Ангилал
Дотоод мэдээ [8]
Гадаад мэдээ [0]
Statistics

онлайнд байгаа нийт: 1
Зочин: 1
Оюутан: 0
Нэвтрэх систем
Нүүр хуудас » Мэдээлэл » Дотоод мэдээ

Ганжуур данжууртай дүйцэхүйц ховор судрыг ШУТИС-д хандивлалаа
2009-09-25, 11:46 AM

Японы "Сока Гайка интернейшнл" нийгэмлэглийн дэд ерөнхийлөгч Кенжи Ёшики тэргүүтэй төлөөлөгчид  2009 оны 9-р сарын 15-нд ШУТИС-д зочиллоо. Олон улсын Сока  интернейшнл  нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Японы COKA нийгэмлэгийн хүндэт ерөнхийлөгч,  нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч Икеда Дайсакүгаас ШУТИС-ийн Шинжлэх ухааны номын санд хандивлаж буй  ховор номуудыг тэд хүлээлгэж өгсөн юм. Эдгээр номын дотор Дайсакү багшийн өөрийнх нь бичсэн 90 гаруй ном сурах бичгээс гадна манайхаар Ганжуур, Данжуурын дайны үнэтэй ховорт тооцогдох эх судар бичгээс нь авсан хуулбар судар багтсан байлаа. Энэхүү судар нь 300 гаруй жилийн түүхтэй бөгөөд уг судрыг бүтээхэд 30 гаруй жилийг зарцуулсан гэнэ. Дэлхийн олон оронд олон хэл дээр бичигдсэн байдаг, шашны шинжлэх ухаанд түлхүү ашигладаг   энэхүү ховор судар бичгийн хуулбар судрыг  бичгийг  ийнхүү Икеда Дайсакү бэлэглэж байгаа юм байна.

Дашрамд дурдахад  ШУТИС Японы Сока их сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй бөгөөд өнгөрсөн жил ерөнхийлөгч Икеда Дайсакү д  ШУТИС  хамгийн нэр хүндтэй шагнал болох "Хүндэт доктор" цол олгосон билээ.


 

 

Ангилал: Дотоод мэдээ | Нийтлэгч: sambuunyam
Views: 466 | Татах: 0 | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Name *:
Email *:
Code *:

Хайлтын систем
ШУТИC Танилцуулга!
Copyright IN-Class © 2024