Баасан гараг, 2024-03-29, 5:25 PM
INFORMATION NETWORK CLASS
Тавтай морил ангийнхан минь! Сүлжээ сүлжээ сүлжээ! | RSS

Дэд цэс
Ангилал
Дотоод мэдээ [8]
Гадаад мэдээ [0]
Statistics

онлайнд байгаа нийт: 1
Зочин: 1
Оюутан: 0
Нэвтрэх систем
Нүүр хуудас » Мэдээлэл » Дотоод мэдээ

БИАС 50 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүллээ
2009-09-25, 11:41 AM

ШУТИС-ийн 50 жилийн ой ирэх 10-р сард болох  юм. Энэ сарын 8-9-ний өдрүүдэд тус сургуулийн Барилгын инженер архитектурын сургууль 50 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүллээ. ШУТИС-ийн анхны инженер бэлтгэсэн салбар нь барилгын инженерийн салбар юм. Монгол орны УАА-д нэгдэлжих, атар газар эзэмших, үйлдвэржүүлэх зэрэг хөдөлгөөн өрнөж, соёлын салбарт соёлын довтолгоон явж байх үед буюу 1959 оны 3-р сарыд БНМАУ-ын СнЗ-ийн 103-р тогтоолоор Монголын Боловсрол, шинжлэх ухааны салбарт инженерийн анхны салбар, иргэний ба үйлдвэрийн барилгын инженерийн салбар байгуулсан тэр үеэс эдүгээ хүртэл бэлтэгж байгаа олон мянган инженерүүд Монгол улсын хөгжилд асар их хувь нэмрээ оруулж байгаа билээ. Барилгын салбарын инженер, эрдэмтэн профессорууд ойн үеэр  чуулж онол практикийн гуравдугаар бага хурлаа хийсэн юм. Энэхүү хуралд зөвхөн монголын барилгын салбарынхан төдийгүй Япон , Солонгосоос ч энэ чиглэлийн их сургуулийн профессорууд хүрэлцэн ирж илтгэл тавьлаа.  Хурлын үеэр барилгын инженерийн салбарын 50 жилийн түүхэн замнал, уламжлал шинэчлэл, цаашдын зорилтын талаар болон барилга хот байгуулалтын салбарын шинэтгэлийн бодлого, тулгамдсан асуудлуудын талаар сонирхолтой илтгэлүүд хэлэлцэгдсэн юм. ШУТИС-иас төрсөн  алдартнууд, хөдөлмөрийн баатар, гавьяат барилгачин, төрийн шагналтан, шинжлэх ухааны докторууд  гээд үе үеийн төгсөгчид энэ өдөр төрөлх сургуулийнхаа ойд хүрэлцэн ирсэн юм. 1961 оноос хойш тус салбарыг 3000 гаруй барилгын инженер төгсчээ. Мөн иргэний ба үйлдвэрийн барилгын инженерээс гадна хөдөө аж ахуйн барилгын , инженер багш, барилгын бүтээц эдлэлийн технологи мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэхэд тус салбар ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм.

Дашрамд хэлэхэд БИАС-ийн ойн арга хэмжээг МҮТВ, ТВ-9, Ийгль, УБТВ, Монгол ТВ, NTVзэрэг телевизүүд цаг тухайд нь сурвалжлан мэдээлсэн бөгөөд 9-р сарын13-ны ням гаригт МҮТВ-ийн Шинжлэх ухаан, танин мэдэхүйн теле сэтгүүл нэвтрүүлгээр дэлгэрэнгүй сурвалжлага, Д.Дашжамц багшийн ярилцлага гарах болно.

 
Ангилал: Дотоод мэдээ | Нийтлэгч: sambuunyam
Views: 490 | Татах: 0 | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Name *:
Email *:
Code *:

Хайлтын систем
ШУТИC Танилцуулга!
Copyright IN-Class © 2024