Баасан гараг, 2024-03-29, 5:01 PM
INFORMATION NETWORK CLASS
Тавтай морил ангийнхан минь! Сүлжээ сүлжээ сүлжээ! | RSS
[ Илгээмж · Оюутнууд · Хэлэлцүүлгийн дүрэм · Хайх · RSS ]
  • Page 1 of 1
  • 1
Хэлэлцүүлэг » Хичээлийн талаар үзэл бодлоо хуваалцая » PH101 талаар бодлоо хуваалцая » Бодисын хатуу төлөв байдал (Хатуу төлөвийн талаар ойлголт)
Бодисын хатуу төлөв байдал
sambuunyamDate: Пүрэв гараг, 2009-09-24, 0:34 AM | Message # 1
Хувийн
Group: Administrators
Messages: 6
Reputation: 0
Status: Offline
Хатуу бодисын хувьд түүний жижиг хэсгүүд болох молекул, атом, ионуудын хоорондох зай маш бага учир тэдгээрийн харилцан үйлчлэл их байна. Хатуу биетүүд тодорхой хэлбэр дүрс, эзлэхүүнтэй байх бөгөөд тэдгээрийн жижиг хэсгүүд бие биесээс тодорхой зайд оршино. Эдгээр жижиг хэсгүүд чөлөөтэй урсан шилжихгүй зөвхөн эзэлсэн байр орчим хэлбэлзэх хөдөлгөөнд оршино. Хатуу биетийн орших хэлбэрийг талст ба аморф төлөв байдал гэж 2 хуваана. Бодис талст төлөв байдалд оршихдоо түүний жижиг хэсгүүд орон зайд тодорхой дэс дараалалтайгаар байрлан талст торыг үүсгэнэ. Талст бодисуудын онцлог шинж бол тодорхой температурт хайлна.

Мөн шингэн байдлаас тодорхой температурт царцана. Аморф төлөв байдалд байгаа бодисын жижиг хэсгүүдийн байрлал тодорхой эрэмбэ дараалалтай биш, эмх замбараагүй байна. Нэг бодис аморф ба талст төлөв байдлын аль ч хэлбэрээр байж болно. Талст оронт тор Талст бодис бүрийн талстууд тодорхой хэлбэр дүрстэй байна. Натрийн хлоридын талст шоо дөрвөлжин, калийн сульфатын талст ромбо хэлбэртэй, кальцийн нитратын талст зөв найман талт байх жишээтэй. Талст оронт торыг бүрдүүлж байгаа жижиг хэсгийн байдлаас нь хамаарч түүнийг ионы, атомын, молекулын ба металл оронт тор гэж хуваадаг. Металл оронт тор Металлын талст оронт торын зангилаанууд дээр уг металлын ион ба цахилгаан саармаг атомууд ээлжлэн байрлаж, тэдгээрийн завсараар электронууд чөлөөтэй шилжин байрлана. Энэ чанар бүх металлуудад ерөнхий ижил байх учир тэд цөм гялтга, уян харимхай, цахилгаан дулаан дамжуулах чанараар төстэй байна. Шүлтийн металлууд ба төмөр, хром зэрэг бусад металлууд голдоо төвтэй шоо дөрвөлжин, магни, цайр зэрэг металлууд зургаан талт гонзгой дөрвөлжин хэлбэрийн талст оронт тор үүсгэн царцана.

 
Хэлэлцүүлэг » Хичээлийн талаар үзэл бодлоо хуваалцая » PH101 талаар бодлоо хуваалцая » Бодисын хатуу төлөв байдал (Хатуу төлөвийн талаар ойлголт)
  • Page 1 of 1
  • 1
Search:

Copyright IN-Class © 2024