Бямба гараг, 2024-04-20, 7:53 AM
INFORMATION NETWORK CLASS
Тавтай морил ангийнхан минь! Сүлжээ сүлжээ сүлжээ! | RSS
[ Илгээмж · Оюутнууд · Хэлэлцүүлгийн дүрэм · Хайх · RSS ]
  • Page 1 of 1
  • 1
Хэлэлцүүлэг » Хичээлийн талаар үзэл бодлоо хуваалцая » MT101 талаар ярилцая » Математикийн тухай (Математикийн тухай товчхон ойлголт)
Математикийн тухай
sambuunyamDate: Пүрэв гараг, 2009-09-24, 0:27 AM | Message # 1
Хувийн
Group: Administrators
Messages: 6
Reputation: 0
Status: Offline
wink
Математик (Грекээр: μάθημα, англиар: mathematics, оросоор: математика) нь тоо хэмжээ, бүтэц, огторгуй, өөрчлөлт зэрэг ойлголтууд дээр төвлөрсөн мэдлэгийн цогц, мөн тэдгээрийн тухай судалдаг шинжлэх ухаан юм. Бенжамин Пиер[c]с математикийг "зайлшгүй дүгнэлтүүдийг гаргадаг шинжлэх ухаан" хэмээсэн. Линн Стийн ба Кейт Девлин нар математик нь зүй тогтлын шинжлэх ухаан бөгөөд тоонууд, огторгуй, шинжлэх ухаан, компьютер, эсвэл хийсвэр зүйлүүдэд зүй тогтлуудыг эрдэг гэж үзсэн.

Математик нь тоолох, тооцоолох ба хэмжих үйлдлүүд, мөн физик объектуудын хэлбэр дүрс ба хөдөлгөөний системтэй судалгаан дээр хийсвэрлэл, логик сэтгэлгээг хэрэглэсний үр дүнд үүссэн. Математикчид эдгээр ойлголтуудын талаар шинэ таамаглал дэвшүүлж, тэдгээрийн үнэн болохыг зохих аксиомууд ба тодорхойлолтуудаас логик дүрмүүдийг чанд баримтлан батлах зорилготой судалгаа хийдэг.

Математикийн наад захын хэмжээний мэдлэг ба хэрэглээ нь хувь хүн болон нийгмийн зайлшгүй чухал хэсэг болсоор ирсэн. Энэ үндсэн санаануудын сайжруулсан хэлбэр эртний Египт, Бабилон, эртний Энэтхэг, эртний Хятад, ба эртний Грекийн ном судруудад хадгалагдан үлдсэн байдаг. Хамгийн анх Евклид "Эхлэл" бүтээлдээ логикийн хатуу чанд хэрэглээ ямар байх ёстойг харуулсан. Үүнээс хойш математикт том дэвшил гарах нь их цөөн байж байгаад XVI зууны Сэргэн Мандлын Үед математикийн шинэчлэл дараа дараагаараа гарч байсан шинжлэх ухааны нээлтүүдтэй харилцан үйлчилсний дүнд өнөөг хүртэл үргэлжилсэн их хурдацтай судалгааг эхлүүлсэн юм.

Өнөөдөр математик нь байгалийн шинжлэх ухаан, инженерчлэл, анагаах ухаан, эдийн засаг гэх мэт олон салбаруудад дэлхий даяар хэрэглэгдэж байна. Математикийг эдгээр салбарт хэрэглэснийг ихэвчлэн хэрэглээний математик гэдэг ба энэ нь математикийн нээлтүүдийг хэрэглэдэг, уг нээлтүүдэд хүргэдэг, заримдаа цоо шинэ шинжлэх ухааныг ч төрүүлдэг математикийн нэг салбар юм. Математикчид мөн цэвэр математикийн, өөрөөр хэлбэл юунд хэрэглэхийг нь харгалзахгүйгээр зөвхөн математикийг өөрийг нь судлах судалгаа хийдэг. Сонирхолтой нь цэвэр математикийн ихэнх судалгаанууд эрт орой хэзээ нэгэн цагт амьдрал практикт хэрэглэгддэг байна. Математикийн гоо сайхан чанар нь математикчдын мэргэжилдээ дурлах гол шалтгаан болдог.

 
Bold00Date: Пүрэв гараг, 2009-10-08, 2:16 PM | Message # 2
Хувийн
Group: Users
Messages: 1
Reputation: 0
Status: Offline
IT IT IT101 Bichyooooo
 
Хэлэлцүүлэг » Хичээлийн талаар үзэл бодлоо хуваалцая » MT101 талаар ярилцая » Математикийн тухай (Математикийн тухай товчхон ойлголт)
  • Page 1 of 1
  • 1
Search:

Copyright IN-Class © 2024